Даяаршиж буй 21-р зуунд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд бид Англи хэлийг суралцах шаардлагатай болж байна. "Хэлтэй бол хөлтэй" гэдэг үг зүгээр ч үүсээгүй болов уу. Бид хэлийг зөвхөн хэрэглээ биш мэдлэг болгон ашиглах нь зүйтэй. Хэдий Англи хэлийг дунд сургуулиасаа эхэлж үзсэн ч гэлээ зөвхөн дүн авах төдийхнөөр ашиглаж ирсэн нь алдаа болж байгаа юм. Тиймээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, мэдээллийг олохын тулд хэлээ илүү сайжруулах хэрэг гарч байна. Та бүхэндээ хэлийг хэрхэн сонирхолтой, үр дүнтэй аргаар суралцах цаашид түвшингээ ахиулах тухай энэхүү нийтлэлдээ тусгалаа.
1.Англи хэлийг сонирхол дээрээ тулгуурлан суралцах
Хэл сурч байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь үг сурвал л болчихно гэж үздэгт байгаа юм. Та заавал үг сурахыг урьтал болголгүй хэрвээ кино үзэх дуртай бол англи хадмалтай кино үзэнгээ эсвэл дуу сонсонгоо ч сурч болно. Ингэснээр таны сонсох чадвар, хүний хэлсэн үгийг ойлгох чадвар сайжирдаг.Гол нь өөрийнхөө сонирхол дээр тулгуурлах юм. Хэрвээ ном унших дуртай бол үлгэрийн номоос ч эхэлж болно. Ном унших нь таны үгийн санг болон бичгийн болон унших чадварыг хамгийн үр дүнтэй сайжруулах арга болдог юм. Мөн, audio book буюу номыг сонсонгоо уншиж ч болно. Audio book сонсох нь англи хэлний хэллэгийг маш үр дүнтэй аргаар засах, цаг хугацааг хэмнэх давуу талтай.
Хүссэн киногоо татаж үзэх сайтууд ч их бий.
- Үүнд : Netflix, The Pirate Bay, Online movie, Torrent зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайтууд багтах юм.
2.Англи хэл дээр ном унших
Бид анх төрөхдөө л Монгол хэлийг сурчихаагүй. Өдөр тутмын дасгал сургуулилт, бэлтгэлийн үр дүнд эх хэлээрээ ярьж сурсан. Үүнтэй адил Англи хэлийг эх хэл шигээ сурахын тулд өдөр тутмын бэлтгэл чухал учир заавал хэдэн цаг өөрийгөө хүчлэх гэж битгий ойлгоорой. Та үр дүнтэй 30 минутыг зарцуулахад л хангалттай. Дээр дурьдсанчлан ном унших цаг завыг өөртөө заавал өгөх шаардлагатай. Сонирхол татахуйц, ойлгомжтой байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай ч гэлээ өөрийгөө хэт хүчлэн хүнд түвшний номоос эхлэхгүй байхыг зөвлье. Таны нойрыг хүрж залхаахаас өөр зүйлгүй шүү. Тиймээс өөрийн хэлний мэдлэгт тохирсон түвшний ном материалыг унших нь зүйтэй. Эхний ээлжинд хялбаршуулсан зохиолоос уншиж болох юм.
- Level 1 /beginner/
Хялбаршуулсан ном зохиолууд /graded readers/
http://englishtips.org/fiction_literature/graded-readers/
- Level 2 /elementary/
The Tale of Desperaux, Kate DiCamillo
The little prince , Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The magician`s elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the stars, Lois Lowry
- Level 3 /intermediate/
The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte`s Web, E.B.White
The five People you meet in heaven, Mitch Albom
- Level 4 /advanced/
Hunger games, Suzanne Collins
Catching fire, Suzanne Collins
Mochingjay, Suzanne Collins
Horry Potter, J.K.Rowling
Fall on your knees, Ann-Marie MacDonald
No place like home, Mary Higgins Clark
Twisted, Jonathan Kellerman
False, Rose Connors
This dame for hire, Sandra Scoppettone
Citizen soldiers, Stephen E.Ambrose
Norwegian wood, Haruki Murakami
3.Сонирхол нэгтэй хүмүүстэй хамтарч хичээллэх
Англи хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй найзтай болох хэрэгтэй. Танд шинэ зүйл мэдэж авахад тэд тусалж чадна. Тэр тусмаа англи хэлний ярианы speaking clubt хамт явах нь илүү үр дүнтэй юм. Өдөр тутамд англиар хамт ярьж нэг сэдвийн хүрээнд чадах ч бай үгүй ч бай оролдоод үзээрэй. Эхэндээ хэцүү санагдах ч сүүлдээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болно. Ярианы чадвараа сайжруулахын тулд сайн ярь, сайн сонс гэсэн хоёр арга л үйлчилнэ. Одоо хүмүүс англи хэлийг сурах хүсэл эрмэлзэл ихтэй болсон учраас гадуур сайн дурын англи хэлний ярианы клубууд олон байгаа шүү.
Ярианы клубууд :
- https://www.facebook.com/groups/jbmindmapper/
/collective intelligence speaking club-Хагасайн өдөр бүрийн 17:00 цагаас болдог. Тухайн долоо хоногт ярилцах нэг сэдэв өгөөд түүнийхээ талаар ирсэн бүх гишүүд тойрч суун ярилцдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учир хэл сурахаар шийдсэн бол нэгдэх хэрэгтэй.Тус линкээр орж байршил болон тухайн өдрийн хэлэлцэх сэдэв, идэвх, үйл ажиллагаа зэргийг харж болно./
- https://www.facebook.com/groups/1557575771139793/
EARC төвөөс зохион байгуулдаг англи хэлний ярианы идэвхтэй клубуудын нэг юм. Долоо хоног бүрийн даваа болон баасан гарагуудад 2 удаа зохиогддог. Энэхүү уулзалтын зорилго нь хүмүүсийн англи хэлний мэдлэгийг сайжруулах мөн шинэ найз нөхөдтэй болж олон төрлийн тоглоом тоглож өдрийг өнгөрөөх юм. Өөрийгөө илэрхийлэх, ярих чадвараа сайжруулж, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэн, хэлний туршлага болоод шинэ санаануудаа бусадтай хуваалцах боломжтой юм.
- https://www.facebook.com/groups/ubesc/
Таавар таах аргаар англи хэлнийхээ чадварыг UB English Speaking Club ярианы клубаас сурч авна. Хэзээ цуглахаа facebook group дээрээ цаг тухайд мэдэгддэг тул илүү мэддээллийг линкээр орж үзээрэй.
Тус клубыг AIESEC залуусын байгууллагаас үнэ төлбөргүйгээр долоо хоног тутмын хагассайн өдөр 14 цагт Нацагдорж номын санд American cornert зохион байгуулдаг. Нас, хүйс , хэлний мэдлэг хамааралгүй оролцох боломжтой юм. Англи хэл сурах зорилготой олон найз нөхөдтэй болно. Дээд түвшнээс эхлээд анхан шатны мэдлэгтэй гээд шат шатны түвшинтэй хүмүүс хүрэлцэн ирнэ. Хамгийн гол нь биеэ барилгүй суралцаж байгаа нэгэн гэдгээ санаж сайн ярилцах хэрэгтэй шүү.
* Энэ удаагийн нийтлэлдээ Англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд өөрт нөлөөлсөн аргуудаасаа зөвлөгөөгөө хүргэлээ. Дараачийн нийтлэлээрээ Англи хэлийг сурсан бусад хүмүүсийн туршлагаас нийтлэх болно. :)
Subscribe to:
Post Comments (Atom)
"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл
Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...
-
Өмнөх нийтлэлээрээ дуугаар дамжуулан хэллэгээ сайжруулах боломжтой гэж дурдсан. Англи хэл нь өөрөө нийтлэг хэл учраас муж бүр өөр өөрийн гэс...
-
Монголд 1000 гаруй номын сан байдаг. Тэдгээрийн 256 нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Оюутан залуусын ху...
-
* Хүмүүсийн Англи хэлийг хэрхэн сурсан арга, үе шат болон зөвлөгөөг гурав дахь нийтлэлээрээ та бүхэндээ хүргэж байна.Хүн бүр өөрийн гэсэн он...
No comments:
Post a Comment