Friday, May 5, 2017

Тохилог номын сангууд


Монголд 1000 гаруй номын сан байдаг. Тэдгээрийн 256 нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Оюутан залуусын хувьд сүүлийн жилүүдэд номын санд суух нь харьцангуй ихэссэн санагддаг. Учир нь, орчин болон сурах материалын хангамж сайжирч, шинээр нээгдсэн номын сангууд тухтай, тохилог байж чадаж байгаа юм. Энэ удаагийн нийтлэлээрээ оюутнууд ороход тохиромжтой, хичээлээ хийж суухад тухтай, чимээгүй орчин бүрдэж чадсан номын сангуудыг танилцуулж байна.

1. Тусгаар тогтнолын ордны номын сан
Уншлагын нэг танхимтай, нийгмийн чиглэлийн ном ихэвчлэн байдаг. Ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас 18:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд амралтын өдөр амардаг. Дотроо их тохилог, тухтай, мөн залгуур болон техник хэрэгсэл их сайтай. Уншигчийн картыг 3000 төгрөгөөр нээлгэдэг. Тусгаар тогтнолын ордны 9 давхарт байрладаг.

Image result for тусгаар тогтнолын ордон номын сан


2. Монгол-Японы төвийн номын сан
2002 оны намраас эхэлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Номоо категиорын дагуу сонгож уншихаас гадна, Япон улсын их дээд сургуулиудад тэтгэлэг авах талаарх зөвлөгөө болон сурах бичиг материалуудыг эндээс унших боломжтой. Оюутан, залуус 4000 төгрөгөөр карт нээлгэх бөгөөд нэг жилийн хугацаанд хүчинтэй. МУИС хичээлийн II байрны хажууд байрладаг.
Өвлийн цагийн хуваарь :
Даваа гарагт 14:00 - 17:30
Мягмар-Баасан 10:30 - 17:30
Бямба 10:30-16:30
Зуны цагийн хуваарь : Даваа-Баасан 10:00-17:30





3. Д. Нацагдоржийн нэрэмжит номын сан
Уншлагын А,Б гэх хоёр танхимаас бүрдсэн. Чөлөөт сонголттой уншлагын танхим нь 70000 боть ном, тогтмол хэвлэлтэй 300 суудалтай. Үндсэн фонд нь 190 мянган номтой байна. Хэрвээ гэрээр ном унших бол хураамж өдрийн 300 төгрөг төлдөг. Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг, Бямба Ням өдрүүдэд 10:00-19:00 хүртэл ажилладаг. Бүртгэлийн хураамж хүүхэд болон ахмад настан 2000, насанд хүрэгсэд 5000 төгрөгөөр карт нээлгүүлэх юм.















4. Мэдээлэл технологийн үндэсний паркын номын сан

"Мэдээллийн төв" нь мэдээлэл технологийн онол практикийн сонгодог ном зохиол, алдартай хүмүүсийн бүтээл, шинжлэх ухааны бүх салбарын 600 төрлийн 3000-иад ном, сэтгүүл, сурах бичгийн фондтой. ШУТИС I  байрны чанх урд байрладаг. Нийт 30-40 хүний суудалтай. Даваа-Баасан 08:30-17:30 хүртэл ажиллана. Бямба болон Ням гарагт амарна. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг бөгөөд гэрээр ном авч явах бол нэг өдрийн шимтгэл 200 төгрөг байдаг.
















5. Хүүхдийн номын ордон 
Хүүхдийн номын ордон нь нийт 6 танхимтай. Үүнд : Боловсрол хөгжил, Мөрөөдөл, Их мэдэх, Герман мэдээллийн номын сан, Өрнө дахин, Дорни дахин гэж хуваагддаг.  Тус номын ордон нь монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэл дээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлүүдтэй байна. Талбайн хажууд СТӨ- ний залгаа байрладаг. Насанд хүрэгчид 3000 төгрөгөөр карт нээлгүүлнэ. Өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Амралтын өдрүүдээр амарна.

Image may contain: 2 people, people sitting

6. Соёл мэдээллийн төвийн номын сан
Тус номын санд АНУ-ын соёл мэдээллийн төв байрладаг бөгөөд 2004 онд байгуулагдсан. Тав тухтай орчин, интернэт, англи хэл дээрх номын сурах бичиг, материалууд зэрэг англи хэл сурах хүсэлтэй оюутан, сурагчдад хэрэгцээтэй ном их бий. Англи ном уншихаас гадна англи хадмалтай шилдэг кинонуудыг үзэх боломжтой. Мөн тус төвөөс зохион байгуулдаг арга хэмжээ, хөтөлбөрүүдэд хамрагдаж болох юм. Нийт номын 70 хувь нь уран зохиолын ном, TOEFL, IELTS зэрэг хэлний ном байдаг. Д. Нацагдоржийн нэрэмжит номын сан дотор байрладаг.

Д.Нацагдоржийн номын сан буюу их хотынхны “оюуны кафе”

No comments:

Post a Comment

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...