Tuesday, May 16, 2017

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаадах утга санаа гэдэг их хүчтэй мэдрэгдэнэ. "Шинэ бүтээл баримтат гэрэл зургийн үзэгслэн"-рүү ороход цаанаа нэг дулаан уур амьсгал угтлаа. Үүдэнд зогсох оюутнууд таалагдсан зурган доороо таван хошуу наахыг зөвлөж улаан таван хошуу өгсөн юм. Ханан дээр гэрэл зураг байх ба бүх зургийг сайтар тойрон ажиглалаа. Булан хэсэг бүрт байрлуулсан гэрэл зургуудын хамгийн их ажиглагдсан зүйл бол нийгмийг бараан талаас харуулсан нь их байсан юм. Цөлжилт, шоронгийн хоригдол, утаа, машины түгжрэл гээд энэ бүгдээс цор ганц нэг зураг харц татаж, зүгээр яваад өнгөрчихөж чадсангүй. Тус зургийн тайлбарт томоор "Сарнайн хүүхдүүд" гэж гарчигласан харагдана. Тэрсхэн насны 12 хүүхдүүд аз жаргалтай нь аргагүй уул уруудан чаргаар гулгаж байна. Тэдний өмссөн зүйсэн нь тийм ч чамин, гоё ганган биш ч гэлээ нүүрэнд нь тодрох инээмсэглэл орчин тойрныг гэрэлтүүлж, сэтгэлээрээ цатгалан байгаа нь төвөггүйхэн харагдлаа. Магадгүй өнгөц дүгнэхэд, ядруухан айлын халтартсан царайтай хүүхдүүд гэж харах ч огт тийм биш. Нэрэндээ таарсан 12 сарнай шиг хүүхдүүд аз жаргал, баяр баяслаар элбэг дэлбэг байгаа нь нүд хужирлалаа. Зургийн доорх тайлбарт өөрийн зургаан хүүхдээс гадна өрөөлийн 11 хүүхдийг хооллон ундалж, таван ханатай гэртээ аж төрөн суух Сарнай бүсгүй. Найман жилийн өмнөөс тэрээр амьдралын боломж тааруу, амьдралаа залгуулахын эрхэнд хогийн цэг дээр ажиллаж улмаар хичээл сургуулиа завсардсан хүүхдүүдийг эхийн хайраар энэрэн асарч, өөрийн үр хүүхэд шиг үзэх болжээ гэх тайлбар үзэгдэнэ. Үнэхээр хүн хүнээр дутдаг хорвоо болохоос илүүддэггүй гэх үг өөрийн эрхгүй толгойд орж ирлээ. Өөрийн төрсөн үрээ хайрлаж чадахгүй нэгэн байхад өрөөлийн үрсийг эхийн хайраар тэтгэн, тэднийг аз жаргал, баяр баяслаар дутаалгүй өсгөх нэгэн ч байна. Хүүхдийн инээд хөөр, тэдний гэгээлэг бодол, үйлдэл бүхэн энэ нийгмийн бараан бүх зүйлсийг өөрчилж чадах юм. Тэд л энэ зургийн үзэгслэнгийн баатрууд, тэд бол "Сарнайн хүүхдүүд".











No comments:

Post a Comment

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...