Friday, May 5, 2017

"Сонины ёс зүйн өнөөгийн байдал" өгүүлэл

  МЭӨ II дунд үеэр эртний Ром хотын гудамжнаа  “Acta populi diurna” гэсэн түгээгчдийн хашгирах дуун цууриатдаг байжээ. Тодруулбал “Ард түмний өдөр тутмын үйл” гэсэн нэртэй анхны сонин нь үйл явдлыг бичсэн модон самбар байлаа. Мэдээнүүд нь албан бус байсан ч дараа нь Юлий Цезарь самбарт сенатын хуралдаан, жанжнуудын явуулсан  мэдээ хөрш орнуудын захирагч нарын илгээлт зэргийг заавал нийтэлж байх үүрэг өгчээ. Тэр цагаас л Венецид гар бичмэл хуудас зарагдаж байсан жижиг бутархай мөнгөний нэр gazzetta  гэдэг үг хэрэглээнд орсон гэдэг. Венеци хотод өнөөгийн мэдээллийн агентлагийн эхлэл болсон мэдээ цуглуулах товчоо байгуулагдаж, мэргэжлийн “мэдээний зохиолч” гарч ирсэн түүхтэй.
  Харин Монголд Тэртээ 1990 – ээд оны үед үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу олон хэвлэл шинээр үүсч, үүнийхээ хажуугаар худал мэдээлэл нийтэлж шог хошин, улс төр, нийгэм, янаг амрагын чиг хандлагыг баримталсан олон шинэ чөлөөт хэвлэл гарсан. Хяналт, эх сурвалж хайж эрэл хайгуул хийх сэтгүүчид дутмаг байсных уу худал мэдээлэл ихээр гарснаар 2000-иад оны эхэн хүмүүсийн хэвлэлд итгэх итгэл эрс буурсан байна. Баримтуудаас дурдахад Монголын Мэдээ сонинд "Шивээ-Овоод У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар эзэн суужээ"  гарчигтай   МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нийт талбайн 80 хувийг хууль бусаар Шинэ-Шивээ ХХК шилжүүлэх замаар хувьдаа завшсан гэсэн нийтлэл гарсан. Харин У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар тэрхүү нийтлэлийг нэр төрийг гутаах гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ. Сүхбаатар дүүргийн шүүх тэдний гомдлыг хянан үзэхэд, Шивээ-Овоогийн уурхайг хууль бусаар хувьдаа авсан гэх асуудал гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Харин үүний дараа Сэрүүлэг сонин 2009 оны 6 тоот дугаартаа дуучин Дэлгэрмөрөнийг нялх биетэй эхнэрээ зодож хэвтэрт оруулжээ гэсэн мэдээ тавигдсан удаатай. Харин Дуучин хэвлэлийн бага хурал хийж огт болоогүй зүйлийг үнэн мэт нийтэлсэнийх нь төлөө шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн. Ийнхүү улс төр нийгмийн байдлаас эхлээд ар гэр, амраг садангийн асуудал хүртэл нийтэлцгээнэ.    
  Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас хийсэн судалгаагаар, батлагдаагүй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлсэн сонин хэвлэлийн 60 орчим хувийг Хүмүүс сонин, 10 орчим хувийг сэрүүлэг сонин эзэлжээ.
  Сонины нийтлэг ажиглагдсан хоёрудахь алдаа нь, гол утга санаагаа товч өгүүлэх гарчигандаа худал зүйл бичсэн нь байлаа. Нийгмийн толь сонины 2011 оны 9-р сарын 26-ны №187 д нийтлэгдсэн “МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч иргэдийг сандаргав” гэсэн гарчигтай мэдээнд Токио Улаанбаатарын чиглэлийн онгоцоны цонхны жийргэвч эвдэрч нислэг бага хойшлогдсон талаар бичжээ. Гэвч зохиогч бичвэрээ сүртэй болгохын тулд дээрх гарчигийг өгсөн байна. Энэ нь унгигчдыг гарчигаар татах, сонины борлуулалтаа өсгөх гэсэн санхүүгийн ашиг сонирхлоос үүдэлтэй. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар  гарчиг текстийн зөрчилтэй байдлаар Сэрүүлэг, Өдрийн сонин, Хүмүүсийн амьдрал, Хүмүүс, Монголын мэдээ сонинууд хамгийн их зөрчлийг гаргажээ.
  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд голлох үүрэгтэй хүн бол РЕДАКТОР юм.
Редактор гэдэг нь “залгамжлагч, хянан тохиолдуулагч” гэсэн утгатай. Тэгэхээр энэ утгаас редактор хүнийг тодорхойлох тодорхойлолт, ажлын үүрэг даалгавар нь илрэн гарч байна. Өнөөгийн манай нөхцөлд тусгайлсан редактор ховордож, энэ асуудлыг дангаараа хариуцаж буй албан тушаалтан бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Сонинд үг, үсгийн болон найруулгын алдааг дугаар бүрээс харч болно. “Нийтлэлийн редактор гэдэг бол сонины хамгаалагчид юм. Тэд сонины үг үсэг, найруулга зүйн алдаа, хариултгүй үлдсэн асуулт, орхигдсон баримт, илүү үг, товч тодорхойгүй, үндэслэгээгүй дүгнэлт, буруу сонгосон үг бүрийг хянан, засах үүрэгтэй юм.
  Сэтгүүлч нийгэмд тулгамдаж буй асуудал болон ноцтой мэдээ мэдээллийг нийтлэх явцад үүний ард редактор хүн сурвалжлагчийнхаа хамгийн ойрын зөвлөгч, хамтран ажиллагч, санаа бодлыг нь хуваалцагч идэвхитэй туслагч нь байх ёстой. Сайн редактор хүн сэтгүүлчийн бичсэн материалыг дэмжиж олны хүртээл болгохыг хичээж, мөн туршлагтай асуудлыг тунгаах чадвартай шүүмжлэгч хүн явдал юм.
  Сонинд редакторлаагүй нэг ч материал нийтлэгдэх ёсгүй гэж дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хорооны ерөнхийлөгч Харольд У.Андерсон болон Мальколм Ф.Мэллит хэлсэн байдаг. Дэлхийн улс орны өнөөгийн байдлаас харахад, Японы арилжааны ТВ-д ажилладаг танилаасаа хэвлэл мэдээллйн өнөөгийн байдал, редактор хүний үүргийн талаар лавлаж асууж үзлээ. Японы сонин болон ТВ-үүд тэтгэвэртээ гарсан сонингийн сурвалжлагч нарыг хагас цагаар ажиллуулж, титрээ хянуулдаг. Жишээ нь, мэдээний албанд 4 өвөө ээлжээр ирж техт болон гарчиг хянана. ТВ-д гэхэд Оройн мэдээллийн нэвтрүүлэг эхлэхээс 3 цагийн өмнө ирээд нэвтрүүлэг дуустал байж, дэлгэцэнд гаргах титр бүрийг хянадаг. Ингэснээр титрийн алдаа маш бага болсон гэнэ. Байгууллагын хувьд зөвхөн титр хянуулахын тулд бүтэн цагаар ажилладаг нэг хүнийг томилно гэдэг ашиггүй, харин тэтгэврийн настнуудын хувьд хагас цагаар ажиллаж цалин аваад, дээрээс нь нийгмийн идэвхтэй амьдарна гэдэг сайхан хэрэг. Хамгийн гол нь үүний үр дүнд үзэгчид болон уншигчид алдаагүй зөв мэдээлэл хүрч очно гэсэн үг юм. Тус жишээнээс харахад, Тэтгэвэртээ гарсан арван жилийн монгол хэлний багш нарыг цагаар ажиллуулаад, титрээ хянуулах боломжтой байна.

No comments:

Post a Comment

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...