Wednesday, March 22, 2017

Даяаршил миний нүдээр ..,

  Өнөөгийн бидний амьдарч буй 21-р зуун бол даяаршлын эрин үе юм. Хүн соёлт нийгмээс өмнөхөн өөрийн байр сууриа олохын тулд чадал, хүчээр шийддэг байсан бол өнөө цагт аливаа асуудлыг оюун ухаанаараа шийдэж эрх мэдлийг өөрийн талд оруулдаг болсон. Мэдлэг чадварынхаа хүчээр хүн төрөлхтөн хурууны шилээр хүнийг эсийн түвшинд хувилж, хөгшин залуу нас харгалзахгүй хэрэглээ өдөр тутамд илүү ухаалаг техник технологийн дэвшилт дунд хөвөрсөөр. Эдгээр хурдацтай хөгжлийг бид өөрсдөө ч гүйцэт ойлгож амжидгүй гэлтэй. Үүнийг дагаад хүмүүс мэдээллийг түргэн авч харин ухаалаг техник технологийн түвшинд хүрэхүйц боловсруулж хараахан чадахгүйд л учир байна. Даяаршил нь дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл соёлын хүрээнд нэгдэн нягтрах үйл явц хэмээн онолын талаас тодорхойлдог.
  Аливаа шинэ зүйл гарч ирэхэд нийтээрээ даган дуурайдаг. Англи хэлийг бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алахахын тулд судлаж үүнийхээ хэмжээнд мэдээллийг олж авсан ч эх хэлтэйгээ хольж ярьдаг болсон нь үнэн. Үүний тод илрэл нь зарим англи үг Монгол үг шиг хэрэглэгдэхүүн болжээ. Энэ үзэгдэл бидний эргэн тойронд тод ажиглагдана. Гадаад үг эх хэл шиг утга санаанд уусахад зарим залуусын маяг, донж болгож хэлэх гэсэн үгэндээ гадаад үг оруулдаг болсон нь эргэн тойрондоо нөлөөлж буй явдал юм.

Тухайн хэлийг глобалчлагдаж байгаа өнөө үед өөрийн гэсэн өнцгийг олж, энэ дэлхий уудам болохыг ойлгоно. Дэлхийн нийт улс орон, ард иргэдтэй харьцуулахад эгэл махбодь өөрөө өчүүхэн тоосонцор юм. Харин өөрийнхөө байр суурийг олж авахын тулд аливаа сонгосон зүйлээ тууштай, эцсийг нь үзэх гэж зүтгэх чадвар гэлтэй. Түүнчлэн, гадаад хэлийг дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхахын тулд суралцахаар шийдсэн бол дутуу дулимаг, гангараа болгож хэрэглэхийг өөртөө битгий зөвшөөрөөрэй.
  Түүхээс харахад, АНУ 1777 онд тусгаар тогтносон улс болохоос өмнө Английн колони орон байсан. Хэдий хүч түрэмгийлэл ашигласан ч хамгийн чухал нөлөө нь хэвлэл мэдээлэл юм. Өдөр тутмын сонин хэвлэлдээард түмний тархийг угааж нийт иргэдэд хэвлэлээр колони орон байх нь бурхны өгсөн хишиг, энх тайван, амар амгалан юм гэсэн үзэл сурталд итгүүлэн үнэмшүүлсэн байдаг. Колони болсон орондоо хэл соёлоороо ч мөн нөлөөлсөн байдаг.
  Улс орны хөгжил нь хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол, хандлагаас шууд хамааралтай. Хэрвээ гадны хэлийг сурч байгаа бол эх хэлтэйгээ хольж, үгийг эрлийзжүүлэхээ болих ёстой.
Шинэ мэдээ мэдээллийг тархиндаа сайтар боловсруулж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийдэг шиг шинээр сурч байгаа зүйлээ сөрөг нөлөө, нийгмийг хор уршигт нөлөөлөхгүй залуучуудад харин яаж эерэгээр нөлөө үзүүлэх боломжтой вэ гэдэг гарцыг сайтар эрэгцүүлэх шаардлага өнөөгийн даяарчлагдаж байгаа энэ нийгэм дэх иргэдийн ухамсар гэлтэй.

No comments:

Post a Comment

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...