Tuesday, May 16, 2017

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаадах утга санаа гэдэг их хүчтэй мэдрэгдэнэ. "Шинэ бүтээл баримтат гэрэл зургийн үзэгслэн"-рүү ороход цаанаа нэг дулаан уур амьсгал угтлаа. Үүдэнд зогсох оюутнууд таалагдсан зурган доороо таван хошуу наахыг зөвлөж улаан таван хошуу өгсөн юм. Ханан дээр гэрэл зураг байх ба бүх зургийг сайтар тойрон ажиглалаа. Булан хэсэг бүрт байрлуулсан гэрэл зургуудын хамгийн их ажиглагдсан зүйл бол нийгмийг бараан талаас харуулсан нь их байсан юм. Цөлжилт, шоронгийн хоригдол, утаа, машины түгжрэл гээд энэ бүгдээс цор ганц нэг зураг харц татаж, зүгээр яваад өнгөрчихөж чадсангүй. Тус зургийн тайлбарт томоор "Сарнайн хүүхдүүд" гэж гарчигласан харагдана. Тэрсхэн насны 12 хүүхдүүд аз жаргалтай нь аргагүй уул уруудан чаргаар гулгаж байна. Тэдний өмссөн зүйсэн нь тийм ч чамин, гоё ганган биш ч гэлээ нүүрэнд нь тодрох инээмсэглэл орчин тойрныг гэрэлтүүлж, сэтгэлээрээ цатгалан байгаа нь төвөггүйхэн харагдлаа. Магадгүй өнгөц дүгнэхэд, ядруухан айлын халтартсан царайтай хүүхдүүд гэж харах ч огт тийм биш. Нэрэндээ таарсан 12 сарнай шиг хүүхдүүд аз жаргал, баяр баяслаар элбэг дэлбэг байгаа нь нүд хужирлалаа. Зургийн доорх тайлбарт өөрийн зургаан хүүхдээс гадна өрөөлийн 11 хүүхдийг хооллон ундалж, таван ханатай гэртээ аж төрөн суух Сарнай бүсгүй. Найман жилийн өмнөөс тэрээр амьдралын боломж тааруу, амьдралаа залгуулахын эрхэнд хогийн цэг дээр ажиллаж улмаар хичээл сургуулиа завсардсан хүүхдүүдийг эхийн хайраар энэрэн асарч, өөрийн үр хүүхэд шиг үзэх болжээ гэх тайлбар үзэгдэнэ. Үнэхээр хүн хүнээр дутдаг хорвоо болохоос илүүддэггүй гэх үг өөрийн эрхгүй толгойд орж ирлээ. Өөрийн төрсөн үрээ хайрлаж чадахгүй нэгэн байхад өрөөлийн үрсийг эхийн хайраар тэтгэн, тэднийг аз жаргал, баяр баяслаар дутаалгүй өсгөх нэгэн ч байна. Хүүхдийн инээд хөөр, тэдний гэгээлэг бодол, үйлдэл бүхэн энэ нийгмийн бараан бүх зүйлсийг өөрчилж чадах юм. Тэд л энэ зургийн үзэгслэнгийн баатрууд, тэд бол "Сарнайн хүүхдүүд".











Friday, May 5, 2017

Тохилог номын сангууд


Монголд 1000 гаруй номын сан байдаг. Тэдгээрийн 256 нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Оюутан залуусын хувьд сүүлийн жилүүдэд номын санд суух нь харьцангуй ихэссэн санагддаг. Учир нь, орчин болон сурах материалын хангамж сайжирч, шинээр нээгдсэн номын сангууд тухтай, тохилог байж чадаж байгаа юм. Энэ удаагийн нийтлэлээрээ оюутнууд ороход тохиромжтой, хичээлээ хийж суухад тухтай, чимээгүй орчин бүрдэж чадсан номын сангуудыг танилцуулж байна.

1. Тусгаар тогтнолын ордны номын сан
Уншлагын нэг танхимтай, нийгмийн чиглэлийн ном ихэвчлэн байдаг. Ажлын өдрүүдэд өглөө 09:00 цагаас 18:00 цаг хүртэл ажилладаг бөгөөд амралтын өдөр амардаг. Дотроо их тохилог, тухтай, мөн залгуур болон техник хэрэгсэл их сайтай. Уншигчийн картыг 3000 төгрөгөөр нээлгэдэг. Тусгаар тогтнолын ордны 9 давхарт байрладаг.

Image result for тусгаар тогтнолын ордон номын сан


2. Монгол-Японы төвийн номын сан
2002 оны намраас эхэлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Номоо категиорын дагуу сонгож уншихаас гадна, Япон улсын их дээд сургуулиудад тэтгэлэг авах талаарх зөвлөгөө болон сурах бичиг материалуудыг эндээс унших боломжтой. Оюутан, залуус 4000 төгрөгөөр карт нээлгэх бөгөөд нэг жилийн хугацаанд хүчинтэй. МУИС хичээлийн II байрны хажууд байрладаг.
Өвлийн цагийн хуваарь :
Даваа гарагт 14:00 - 17:30
Мягмар-Баасан 10:30 - 17:30
Бямба 10:30-16:30
Зуны цагийн хуваарь : Даваа-Баасан 10:00-17:30





3. Д. Нацагдоржийн нэрэмжит номын сан
Уншлагын А,Б гэх хоёр танхимаас бүрдсэн. Чөлөөт сонголттой уншлагын танхим нь 70000 боть ном, тогтмол хэвлэлтэй 300 суудалтай. Үндсэн фонд нь 190 мянган номтой байна. Хэрвээ гэрээр ном унших бол хураамж өдрийн 300 төгрөг төлдөг. Даваа-Баасан гарагт 09:00-20:00 цаг, Бямба Ням өдрүүдэд 10:00-19:00 хүртэл ажилладаг. Бүртгэлийн хураамж хүүхэд болон ахмад настан 2000, насанд хүрэгсэд 5000 төгрөгөөр карт нээлгүүлэх юм.















4. Мэдээлэл технологийн үндэсний паркын номын сан

"Мэдээллийн төв" нь мэдээлэл технологийн онол практикийн сонгодог ном зохиол, алдартай хүмүүсийн бүтээл, шинжлэх ухааны бүх салбарын 600 төрлийн 3000-иад ном, сэтгүүл, сурах бичгийн фондтой. ШУТИС I  байрны чанх урд байрладаг. Нийт 30-40 хүний суудалтай. Даваа-Баасан 08:30-17:30 хүртэл ажиллана. Бямба болон Ням гарагт амарна. Бүртгэлийн хураамж 5000 төгрөг бөгөөд гэрээр ном авч явах бол нэг өдрийн шимтгэл 200 төгрөг байдаг.
















5. Хүүхдийн номын ордон 
Хүүхдийн номын ордон нь нийт 6 танхимтай. Үүнд : Боловсрол хөгжил, Мөрөөдөл, Их мэдэх, Герман мэдээллийн номын сан, Өрнө дахин, Дорни дахин гэж хуваагддаг.  Тус номын ордон нь монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэл дээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлүүдтэй байна. Талбайн хажууд СТӨ- ний залгаа байрладаг. Насанд хүрэгчид 3000 төгрөгөөр карт нээлгүүлнэ. Өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд ажиллана. Амралтын өдрүүдээр амарна.

Image may contain: 2 people, people sitting

6. Соёл мэдээллийн төвийн номын сан
Тус номын санд АНУ-ын соёл мэдээллийн төв байрладаг бөгөөд 2004 онд байгуулагдсан. Тав тухтай орчин, интернэт, англи хэл дээрх номын сурах бичиг, материалууд зэрэг англи хэл сурах хүсэлтэй оюутан, сурагчдад хэрэгцээтэй ном их бий. Англи ном уншихаас гадна англи хадмалтай шилдэг кинонуудыг үзэх боломжтой. Мөн тус төвөөс зохион байгуулдаг арга хэмжээ, хөтөлбөрүүдэд хамрагдаж болох юм. Нийт номын 70 хувь нь уран зохиолын ном, TOEFL, IELTS зэрэг хэлний ном байдаг. Д. Нацагдоржийн нэрэмжит номын сан дотор байрладаг.

Д.Нацагдоржийн номын сан буюу их хотынхны “оюуны кафе”

"Сонины ёс зүйн өнөөгийн байдал" өгүүлэл

  МЭӨ II дунд үеэр эртний Ром хотын гудамжнаа  “Acta populi diurna” гэсэн түгээгчдийн хашгирах дуун цууриатдаг байжээ. Тодруулбал “Ард түмний өдөр тутмын үйл” гэсэн нэртэй анхны сонин нь үйл явдлыг бичсэн модон самбар байлаа. Мэдээнүүд нь албан бус байсан ч дараа нь Юлий Цезарь самбарт сенатын хуралдаан, жанжнуудын явуулсан  мэдээ хөрш орнуудын захирагч нарын илгээлт зэргийг заавал нийтэлж байх үүрэг өгчээ. Тэр цагаас л Венецид гар бичмэл хуудас зарагдаж байсан жижиг бутархай мөнгөний нэр gazzetta  гэдэг үг хэрэглээнд орсон гэдэг. Венеци хотод өнөөгийн мэдээллийн агентлагийн эхлэл болсон мэдээ цуглуулах товчоо байгуулагдаж, мэргэжлийн “мэдээний зохиолч” гарч ирсэн түүхтэй.
  Харин Монголд Тэртээ 1990 – ээд оны үед үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийнхээ дагуу олон хэвлэл шинээр үүсч, үүнийхээ хажуугаар худал мэдээлэл нийтэлж шог хошин, улс төр, нийгэм, янаг амрагын чиг хандлагыг баримталсан олон шинэ чөлөөт хэвлэл гарсан. Хяналт, эх сурвалж хайж эрэл хайгуул хийх сэтгүүчид дутмаг байсных уу худал мэдээлэл ихээр гарснаар 2000-иад оны эхэн хүмүүсийн хэвлэлд итгэх итгэл эрс буурсан байна. Баримтуудаас дурдахад Монголын Мэдээ сонинд "Шивээ-Овоод У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар эзэн суужээ"  гарчигтай   МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, Нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн нийт талбайн 80 хувийг хууль бусаар Шинэ-Шивээ ХХК шилжүүлэх замаар хувьдаа завшсан гэсэн нийтлэл гарсан. Харин У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар тэрхүү нийтлэлийг нэр төрийг гутаах гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл хэмээн үзэж, нэр төрөө сэргээлгэхээр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд ханджээ. Сүхбаатар дүүргийн шүүх тэдний гомдлыг хянан үзэхэд, Шивээ-Овоогийн уурхайг хууль бусаар хувьдаа авсан гэх асуудал гүтгэлгийн шинжтэй, худал мэдээлэл болох нь тогтоогдсон. Харин үүний дараа Сэрүүлэг сонин 2009 оны 6 тоот дугаартаа дуучин Дэлгэрмөрөнийг нялх биетэй эхнэрээ зодож хэвтэрт оруулжээ гэсэн мэдээ тавигдсан удаатай. Харин Дуучин хэвлэлийн бага хурал хийж огт болоогүй зүйлийг үнэн мэт нийтэлсэнийх нь төлөө шүүхэд өгнө хэмээн мэдэгдсэн. Ийнхүү улс төр нийгмийн байдлаас эхлээд ар гэр, амраг садангийн асуудал хүртэл нийтэлцгээнэ.    
  Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээлэл судалгааны албанаас хийсэн судалгаагаар, батлагдаагүй мэдээ, таамаг цуу яриаг нийтэлсэн сонин хэвлэлийн 60 орчим хувийг Хүмүүс сонин, 10 орчим хувийг сэрүүлэг сонин эзэлжээ.
  Сонины нийтлэг ажиглагдсан хоёрудахь алдаа нь, гол утга санаагаа товч өгүүлэх гарчигандаа худал зүйл бичсэн нь байлаа. Нийгмийн толь сонины 2011 оны 9-р сарын 26-ны №187 д нийтлэгдсэн “МИАТ-ийн онгоцонд эвдрэл гарч иргэдийг сандаргав” гэсэн гарчигтай мэдээнд Токио Улаанбаатарын чиглэлийн онгоцоны цонхны жийргэвч эвдэрч нислэг бага хойшлогдсон талаар бичжээ. Гэвч зохиогч бичвэрээ сүртэй болгохын тулд дээрх гарчигийг өгсөн байна. Энэ нь унгигчдыг гарчигаар татах, сонины борлуулалтаа өсгөх гэсэн санхүүгийн ашиг сонирхлоос үүдэлтэй. Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаагаар  гарчиг текстийн зөрчилтэй байдлаар Сэрүүлэг, Өдрийн сонин, Хүмүүсийн амьдрал, Хүмүүс, Монголын мэдээ сонинууд хамгийн их зөрчлийг гаргажээ.
  Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд голлох үүрэгтэй хүн бол РЕДАКТОР юм.
Редактор гэдэг нь “залгамжлагч, хянан тохиолдуулагч” гэсэн утгатай. Тэгэхээр энэ утгаас редактор хүнийг тодорхойлох тодорхойлолт, ажлын үүрэг даалгавар нь илрэн гарч байна. Өнөөгийн манай нөхцөлд тусгайлсан редактор ховордож, энэ асуудлыг дангаараа хариуцаж буй албан тушаалтан бараг байхгүй болсон гэхэд хилсдэхгүй. Сонинд үг, үсгийн болон найруулгын алдааг дугаар бүрээс харч болно. “Нийтлэлийн редактор гэдэг бол сонины хамгаалагчид юм. Тэд сонины үг үсэг, найруулга зүйн алдаа, хариултгүй үлдсэн асуулт, орхигдсон баримт, илүү үг, товч тодорхойгүй, үндэслэгээгүй дүгнэлт, буруу сонгосон үг бүрийг хянан, засах үүрэгтэй юм.
  Сэтгүүлч нийгэмд тулгамдаж буй асуудал болон ноцтой мэдээ мэдээллийг нийтлэх явцад үүний ард редактор хүн сурвалжлагчийнхаа хамгийн ойрын зөвлөгч, хамтран ажиллагч, санаа бодлыг нь хуваалцагч идэвхитэй туслагч нь байх ёстой. Сайн редактор хүн сэтгүүлчийн бичсэн материалыг дэмжиж олны хүртээл болгохыг хичээж, мөн туршлагтай асуудлыг тунгаах чадвартай шүүмжлэгч хүн явдал юм.
  Сонинд редакторлаагүй нэг ч материал нийтлэгдэх ёсгүй гэж дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний хорооны ерөнхийлөгч Харольд У.Андерсон болон Мальколм Ф.Мэллит хэлсэн байдаг. Дэлхийн улс орны өнөөгийн байдлаас харахад, Японы арилжааны ТВ-д ажилладаг танилаасаа хэвлэл мэдээллйн өнөөгийн байдал, редактор хүний үүргийн талаар лавлаж асууж үзлээ. Японы сонин болон ТВ-үүд тэтгэвэртээ гарсан сонингийн сурвалжлагч нарыг хагас цагаар ажиллуулж, титрээ хянуулдаг. Жишээ нь, мэдээний албанд 4 өвөө ээлжээр ирж техт болон гарчиг хянана. ТВ-д гэхэд Оройн мэдээллийн нэвтрүүлэг эхлэхээс 3 цагийн өмнө ирээд нэвтрүүлэг дуустал байж, дэлгэцэнд гаргах титр бүрийг хянадаг. Ингэснээр титрийн алдаа маш бага болсон гэнэ. Байгууллагын хувьд зөвхөн титр хянуулахын тулд бүтэн цагаар ажилладаг нэг хүнийг томилно гэдэг ашиггүй, харин тэтгэврийн настнуудын хувьд хагас цагаар ажиллаж цалин аваад, дээрээс нь нийгмийн идэвхтэй амьдарна гэдэг сайхан хэрэг. Хамгийн гол нь үүний үр дүнд үзэгчид болон уншигчид алдаагүй зөв мэдээлэл хүрч очно гэсэн үг юм. Тус жишээнээс харахад, Тэтгэвэртээ гарсан арван жилийн монгол хэлний багш нарыг цагаар ажиллуулаад, титрээ хянуулах боломжтой байна.

Wednesday, April 26, 2017

Alibaba company

Alibaba company - г үүсгэн байгуулагч Jack Ma түүний амьдралын баримтууд болон өнөөгийн амжилтыг хэрхэн бий болгосон талаарх мэдээллийг дараах линкээс уншаарай.
https://www.slideshare.net/EnkhjinZinamidari/ss-75440904

GOOGLE company -ы үүссэн түүх

GOOGLE COMPANY

GOOGLE company хэзээ үүсэн хөгжсөн, болон амжилтын түүхийг дараах линкээр орж уншаарай.
https://www.slideshare.net/EnkhjinZinamidari/google-company-75439148

Wednesday, April 19, 2017

Wednesday, April 12, 2017

Аялалын хэсэг

Та Монголынхоо түүхэн дурсгалт газруудаар аялаж үзсэн үү ? Монгол оронд маань заавал үзэх үзэх ёстой дурсгалт газар зөндий бий. Өвөрхангай аймгийн Улаан цутгалан, Өмнөговийн Баянзаг, Завханы Отгонтэнгэр уул, Хэнтий аймгийн Хар зүрхний хөх нуур, Дорноговь аймгийн Хамрын хийдийн цогцолбор, Архангай Тайхар чулуу, Увс аймгийн Увс нуур, Сэлэнгэ аймгийн сайхны хөтөл зэрэг газруудыг дурдаж болно. Харин 2015 оны зуны амралтаараа Сэлэнгэ аймагруу явах замд хийсэн аяллалынхаа бичлэгээс сонирхуулъя.

Дараах линкээр орж үзээрэй. /https://www.youtube.com/watch?v=bvs4AhMYoxg&feature=youtu.be

Сэлэнгэ аймгийн тухайд товчхон дурдахад :

Монгол орны нутгийн хойд хэсэгт Орхон Сэлэнгийн сав газрын дунд зэргийн уулс бүхий 41,2 мянган дөрвөлжин км нутаг дэвсгэр эзлэн оршдог. Аймгийн төв нь Сүхбаатар хот, нийслэл Улаанбаатар хоттой төмөр зам болон асфальтан хучилттай замаар холбогддог ба нийслэлээс 321 км зайтай оршино. Сэлэнгэ аймгийн нутаг нь Их Монгол улсын үед баруун хойд хязгаар байсан. Их Монголын үед Түшээт хан аймгийн Эрдэнван, Баатарван, Ахайн гүний хошуудаас бүрддэг байжээ. Сэлэнгэчүүдийн хөдөлмөрөөр бий болсон эх орны "Орхон" сортын улаан буудай, Шаамарын алим, нарийн нарийвтар ноост "Орхон", "Орхон", "Ерөө" үүлдрийн хонь, махны "Сэлэнгэ" үүлдрийн үхэр зэрэг нутгийнхны бахархал юм. Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг. Манай орны газар тариалангийн талбай нь үлэмж хэсэг Орхон Сэлэнгийн сав газарт төвлөрсөн байдаг. Улсын үр тарианы 45 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570 гаруй мянган малтай. Сүхбаатар хот төмөр зам ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд хилийн байнгын гарцын нэг юм.

Судалгаа

Оюутан залуус чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаарх судалгааг бэлтгэлээ. Тус судалгаанд оюутнууд цаг заваа илүү хэрэгтэй зүйлд зарцуулж, ур чадвараа дээшлүүлэх хангалттай цагийг өөртөө зарцуулж чадах байна уу гэдгийг мэдэхэд судалгааны зорилго оршино.

Дараах линкээр орж судалгааны дүнтэй танилцана уу.

https://docs.google.com/forms/d/14QIlYMkPi3wlRM0Pvy_TQ9y_ROtNFnC941XRwx6rt7o/edit#response=ACYDBNj5CwPSwQXp4T3WkyWd3uOYn76euwgjHY2gLQfsbgVTU1-0lXUKlA

Sunday, March 26, 2017

Эргэцүүлэл

  Дэлхий дээр нийт долоон тэрбум хүн амьдардаг. Долоон тэрбум хүн багаар бодоход л хоёр эсвэл гурван хувь нь гаднах төрхөөрөө төстэй байдаг. Тэд өөрсдийгөө мэдэлгүй ондоо тивд амьдарч байж ч магад, гэхдээ зөвхөн гаднах төрхөөрөө л юм. Харин хүний хэзээ ч давтагдашгүй цорын ганц зүйл нь юу гээч ? дотоод мөн чанар. Яг юу мөрөөдөөд, юуны төлөө, хэн гэдэг хүн яваад байгаа гэдгээ хааяа ч өөрөө ойлгохгүй үе тохиолддог. Хүн өрөөлийн ааш зан үйлдлийг хянадаг хирнээ өөрийнхийгөө тэр бүрчлэн анзаардаггүй. Хүмүүсийн хийсэн алдааг шүүмжилдэг ч гэлээ, өрөөлд гаргасан санамсаргүй буруу үйлдлээ мэдэхгүй үе ч бий. Зарим тохиолдолд буруу үйлдлээ хүлээн зөвшөөрөлгүй өмөөрнө. Хүн төгс байдаггүй хойно алдаанаасаа суралцаж л явна.
  Би гэдэг хүн өөрийнхөөрөө хэт туйлшрамтгай болж хувирдгаа анзаарлаа. Хэрэв нэг л хийе гэсэн зүйлдээ төвлөрвөл эцсийг нь үзэж байж л санаа минь аварна. Өөрийнхөө хийе гэж зорьсон зүйлдээ тууштай байх нь буруу зөвийг шүүж хэлж мэдэхгүй ч, хааяа энэ зүйлийг амар хялбар аргаар хийж яагаад болдоггүй юм бол ? гэсэн асуулт гарч ирдэг. Гэхдээ бурхнаас өгсөн өгөгдөл гэдэг шиг хүний хэзээ ч өөрчилж чадахгүй нэг тийм зүйл байх шиг. Хэт хичээснээсээ болж яг чухал өдрөө хэнэггүй үйлдэл хйих үе ч цөөнгүй. Тухайн үед өөрөөсөө илүү өрөөлд алдааг тохох гэдэг ч өөрийн бурууг багахан ч гэсэн дотроо ухамсарлана. Харин алдаагаа ахиж давтахгүйг л хичээнэ. Амьдралын багш байхгүйгээс хойш алдаж эндэхийг урдаас хэлж зааварладаг бол хүний амьдрал сонирхолгүй.
  Би алдаж дараа нь түүнээсээ суралцаж, төгс хүн биш гэдэгтээ баярладаг. Учир нь ахиц дэвшилийг хийж чадаж байгаа хүн л аз жаргалыг мэдэрнэ. Өөрийгөө хэзээ хойно нь ийм зүйл дээр өмнө яаж байлаа, харин энэ удаад чи давж чадлаа гэж хэлэхэд битүүхэндээ аз жаргалыг мэдэрдэг. Сэтгэлийн хөдлөлтэй гэхэд ч болох юм. Дээр дурьдсанчлан, гаднах байдлаараа адил төстэй хүн дэлхийн аль нэг тивд амьдарч байгаа. Тэд нараас ялгарах онцлог минь зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийгөө хэт хайрладагт оршино. Би бусадтай адилхан байх албагүй. Бусад хүн гурвалжин дүрсийг харж байхад та дөрвөлжин болгож харж байвал хэзээ ч өөрийгөө бусадтай адилхан болгох гэж хичээх ч хэрэггүй. Яагаад гэж үү ? тэр чинь л жинхэнэ мөн чанар, бодгал мөн. Өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрөлгүй, алдаа бүхнээ гоочлоод суувал хэн ч таныг олж мэдэхгүй. Гаргасан алдаа, төгс хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир би өөрийгөө цаашид хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж зүгээр суухаас өөрт дутуу зүйлээ хөгжүүлэх нь чухал юм. Хүн заавал чаддаг байхдаа бус, чадах гэж хичээж хөдөлмөрлөж байж л тухайн зүйлийнхээ мөн чанарыг ойлгоно.
  Яг л чи чадна гэвэл чиний зөв чи чадна, чи чадахгүй гэсэн ч чиний зөв чи чадахгүй гэдэг шиг бүрэн гүйцэт өөрийгөө таньж мэдээгүй ч танихын төлөө цаашид хөдөлмөрлөх би өөрөө мөн чанар билээ.

Wednesday, March 22, 2017

Даяаршил миний нүдээр ..,

  Өнөөгийн бидний амьдарч буй 21-р зуун бол даяаршлын эрин үе юм. Хүн соёлт нийгмээс өмнөхөн өөрийн байр сууриа олохын тулд чадал, хүчээр шийддэг байсан бол өнөө цагт аливаа асуудлыг оюун ухаанаараа шийдэж эрх мэдлийг өөрийн талд оруулдаг болсон. Мэдлэг чадварынхаа хүчээр хүн төрөлхтөн хурууны шилээр хүнийг эсийн түвшинд хувилж, хөгшин залуу нас харгалзахгүй хэрэглээ өдөр тутамд илүү ухаалаг техник технологийн дэвшилт дунд хөвөрсөөр. Эдгээр хурдацтай хөгжлийг бид өөрсдөө ч гүйцэт ойлгож амжидгүй гэлтэй. Үүнийг дагаад хүмүүс мэдээллийг түргэн авч харин ухаалаг техник технологийн түвшинд хүрэхүйц боловсруулж хараахан чадахгүйд л учир байна. Даяаршил нь дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүү, улс төр, хэл соёлын хүрээнд нэгдэн нягтрах үйл явц хэмээн онолын талаас тодорхойлдог.
  Аливаа шинэ зүйл гарч ирэхэд нийтээрээ даган дуурайдаг. Англи хэлийг бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алахахын тулд судлаж үүнийхээ хэмжээнд мэдээллийг олж авсан ч эх хэлтэйгээ хольж ярьдаг болсон нь үнэн. Үүний тод илрэл нь зарим англи үг Монгол үг шиг хэрэглэгдэхүүн болжээ. Энэ үзэгдэл бидний эргэн тойронд тод ажиглагдана. Гадаад үг эх хэл шиг утга санаанд уусахад зарим залуусын маяг, донж болгож хэлэх гэсэн үгэндээ гадаад үг оруулдаг болсон нь эргэн тойрондоо нөлөөлж буй явдал юм.

Тухайн хэлийг глобалчлагдаж байгаа өнөө үед өөрийн гэсэн өнцгийг олж, энэ дэлхий уудам болохыг ойлгоно. Дэлхийн нийт улс орон, ард иргэдтэй харьцуулахад эгэл махбодь өөрөө өчүүхэн тоосонцор юм. Харин өөрийнхөө байр суурийг олж авахын тулд аливаа сонгосон зүйлээ тууштай, эцсийг нь үзэх гэж зүтгэх чадвар гэлтэй. Түүнчлэн, гадаад хэлийг дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхахын тулд суралцахаар шийдсэн бол дутуу дулимаг, гангараа болгож хэрэглэхийг өөртөө битгий зөвшөөрөөрэй.
  Түүхээс харахад, АНУ 1777 онд тусгаар тогтносон улс болохоос өмнө Английн колони орон байсан. Хэдий хүч түрэмгийлэл ашигласан ч хамгийн чухал нөлөө нь хэвлэл мэдээлэл юм. Өдөр тутмын сонин хэвлэлдээард түмний тархийг угааж нийт иргэдэд хэвлэлээр колони орон байх нь бурхны өгсөн хишиг, энх тайван, амар амгалан юм гэсэн үзэл сурталд итгүүлэн үнэмшүүлсэн байдаг. Колони болсон орондоо хэл соёлоороо ч мөн нөлөөлсөн байдаг.
  Улс орны хөгжил нь хувь хүний хөгжил, мэдлэг боловсрол, хандлагаас шууд хамааралтай. Хэрвээ гадны хэлийг сурч байгаа бол эх хэлтэйгээ хольж, үгийг эрлийзжүүлэхээ болих ёстой.
Шинэ мэдээ мэдээллийг тархиндаа сайтар боловсруулж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг хийдэг шиг шинээр сурч байгаа зүйлээ сөрөг нөлөө, нийгмийг хор уршигт нөлөөлөхгүй залуучуудад харин яаж эерэгээр нөлөө үзүүлэх боломжтой вэ гэдэг гарцыг сайтар эрэгцүүлэх шаардлага өнөөгийн даяарчлагдаж байгаа энэ нийгэм дэх иргэдийн ухамсар гэлтэй.

Wednesday, March 8, 2017

Сонирхолтой нэвтрүүлэг үзэж хэвших нь

Энэ удаагийн нийтлэлээрээ та бүхэндээ шинэ санаа шинэлэг үзүүлбэрийг нэвтрүүлж чадсан телевизийн шоунуудыг хүргэнэ. Миний хувьд багаасаа үзэж ирсэн нэвтрүүлэг болон сүүлд ихээр сонирхон үзэж байгаа нэвтрүүлгүүдээ тус нийтлэлдээ орууллаа. Дараах нэвтрүүлгүүдийг үзсэхэд энгийн үг хэллэгтэй, сонирхолтой учраас үгийн зөв сонголт, хэллэг сайжруулах, үгийн дуудлагийг зүгшрүүлэх ач тустай гэж хувьдаа зөвлөмөөр байна.

1. Ellen DeGenerees - The Ellen`s show

Америк гаралтай хөтлөгч, пропюсер Ellen DeGeneres өөрийн нэрийн ток шоу болох "The Ellen`s show" - г 2003 оноос хойш хөтөлсөн юм. Энэхүү ток шоу хөгжилтэй, инээдмийн, чөлөөтэй гэдгээрээ онцлог болсон. Нийгмийн хар бараанаас залхсан иргэд түр ч гэсэн амрахын тулд түүний шоуг үздэг. Эллен үзэгчидтэйгээ хамт дуулж бүжиглэн, тэдний дунд өндөр шагналын сантай тэмцээн зохиож, гэнэтийн бэлэг барьж, урьсан зочидтойгоо ямар ч асуудлаар илэн далангүй ярилцдаг гэдгээрээ бусдаас эрс ялгардаг. Шинэ жил, Хэлловин гэх мэт тэмдэглэлт өдрүүдэд нэвтрүүлэг нь гэнэтийн бэлгээр дүүрэн учраас тусгай дугааруудыг нь үзэгчид тэсэн ядан хүлээдэг. Нэмэлт мэдээлэл хэлэхэд шоуны анхны улирлын дугаар Эммигийн шагнал гардуулах ёслолд 11 удаа нэр дэвшиж "Хамгийн шилдэг ток шоу" , "Үзэгчдийн таашаалд нийцсэн нэвтрүүлэг" гэсэн дөрвөн удаагийн шагналыг хүртэж эхний гурван улирлын дугаар Эммигийн 25 шагналыг авчирсан байна.


https://www.youtube.com/watch?v=adfuGsuZ9sA



https://www.youtube.com/watch?v=rbILDBbvmzE

2. Larry King - Larry King Live

Радио, телевизийн ток шоуг 1957 оноос хойш хөтөлж, сонинд тойм бичиж хэвлэл мэдээлэлтэй амьдралаа холбоод хэдийнээ 60 жил болжээ. Тэрээр Larry King Live - г нэр цуутай хүмүүстэй хийсэн ярилцлагууд, улс төрийн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлгийг хөтлөн явуулсны ачаар хэвлэл мэдээллийн салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийн нэг болсон. Түүний ярилцлага нь өөрийн гэсэн донжтой өнгө аястай. Энгийн хөгжөөнт цэнгээний хэлбэрийг мэдээ мэдээлэлтэй хослуулсан байдаг. Тэрээр олон нийтээр хэлэлцүүлэн ярилцах асуудал, сэдвийн хүрээ өргөн онцлох үйл явдал, үр хөндүүлэх, сэтгэцийн эмгэг, улс төр зэрэг нийгэмрүүгээ хандсан далайцтай ярилцлагийг өөрийн гэсэн донжтой асуултуудаараа бусад ярилцлагуудаас ялгарч чаддаг.



https://www.youtube.com/watch?v=BlODD0t49wk

3. Oprha Winfrey - The Oprha Winfrey Show

Америкийн телевизийн ток шоуны хөтлөгч Oprha Winfrey нь The Oprha Winfrey Show - аараа алдартай юм. Тэрээр Балтиморт мэдээллийн хянагчаар ажлын гараагаа анх эхлэсэн түүхтэй. Анхны нэрийн шоу болох The Oprha Winfrey Show - аа 1986 оноос эхлэн 2011 он хүртэл эрхлэн гаргасан. Тухайн үед нийгэмд цөөнх байсан ижил хүйстэн, хар тамхичид, бага насны хүүхдийн хүчирхийлэл зэрэг хурц сэдвийн хүрээнд нээлттэй ярилцаж байсан нь тухайн үедээ шинэ өнгө төрхийг телевизийн салбарт авчирсан. Чөлөөтэй энгийн ярилцлагууд нь нийгэмд тулгамдаж буй хурц сэдвийг хөндөж, хар тамхи зэргээс хараат, нийгмийн цөөнх хүмүүсийг ярилцлагадаа урьж оролцуулдаг байсан нь хэдэн сая үзэгчтэй болоход их нөлөөлсөн. 2011 оны 5-р сард сүүлийн дугаараа үзэгчдэд хүргэсэн юм.



https://www.youtube.com/watch?v=vRK2uoCi-gA








Sunday, February 26, 2017

Бусдын туршлагаас суралцъя

* Хүмүүсийн Англи хэлийг хэрхэн сурсан арга, үе шат болон зөвлөгөөг гурав дахь нийтлэлээрээ та бүхэндээ хүргэж байна.Хүн бүр өөрийн гэсэн ондоо арга барилтай учир тус зөвлөмжүүдээс өөрт тохирохыг олж цаашид хичээнгүүлэн суралцаарай.

https://youtu.be/xpHMK-ni8Ns

* Хурдан сурах хүсэл сонирхолтой хүмүүс ч цөөнгүй бий.Хэрэв та тэдний нэг бол энэ бичлэгийг үзээрэй.Гэвч хурдан сурах гэхээс илүүтэй үр дүнтэй сурах нь мэдлэг болж цаашид өөрийгөө хөгжүүлэх боломж нээгдэх юм шүү.Хэлийг хэрэглээ биш мэдлэг болгох хэрэгтэйг битгий мартаарай.

https://youtu.be/o03_rUctLxo

* Англи хэл дээр илтгэл болон лекцийг чөлөөт цагаараа сонсох хэрэгтэй.Үгийн сан болон хүнтэй ярилцахад илүү дөхөм болно./TED X , BBC , British council зэрэг сайтруу ороорой/

https://youtu.be/Uo_QdGVnurM

* Хэрвээ та хурдан хугацаанд сурлаа гэхэд тухайн хэлийг хэрэглээнээс илүү мэдлэг болгох хэрэгтэй шүү. Та өөрийнхөө хэлний түвшнийг тодорхой хэмжээнд дундаас дээш түвшин / upper-intermediate/ гэж бодож байгаа бол дараачийн алхамыг хийх боломж байгаа юм.Toefl-ийн шалгалт өгч гадаад улсад суралцах хүсэлтэй үе тэнгийнхэндээ дараах бичлэгийг сонирхуулж байна.

https://www.youtube.com/watch?v=qVs4OVlKZE0

* Нэмж хэлэхэд өөртэй хөгжилтэй аргаар телевизийн шоунуудыг үзэж болох юм.Энгийн хэллэг, өдөр тутмын яриа орсон байдаг учир суралцахад дөхөм мөн уйдаахгүй.Үүнд : Ellen Degenerees - Ellen show, James Corden - The late late show, Ophra Winfrey - Oprha`s show/

- Ellen show https://youtu.be/SGnnuiaTDN4



Англи хэлний дуудлага сайжруулах дуунууд

Өмнөх нийтлэлээрээ дуугаар дамжуулан хэллэгээ сайжруулах боломжтой гэж дурдсан. Англи хэл нь өөрөө нийтлэг хэл учраас муж бүр өөр өөрийн гэсэн аялагтай ярьдаг. Монгол хэлээр ярихад Увс, Ховд, Дорнод гээд аймаг бүр ондоо аялагтай байдагтай ижил юм. Тиймээс Англи хэлээр дуулж буй дуучид бүр өөр өөрийн гэсэн ондоо хэллэгтэй байдаг. Дуучин Adele Англиас гаралтай учир British аялагаар дуулдаг. Дууг нь дагаж дуулвал өргөлт, хэллэг зэргийг сурж авах боломж бүрэн бий. Англи хэл сурч байгаа суралцагчдад үгээ тодорхой дуудахад туслах цөөнгүй дуучид бий. Тиймээс энэ удаагийн нийтлэлээр зөв дуудахад туслах дуунуудыг уншигчиддаа хүргье.

1. Abba - I have a dream

 Англи хэлний хэцүү хэллэгүүдийн нэг болох "th" нийлэмжийг зөв дуудахад тусална. Түүнчлэн "th" болон "s" дуудлагын ялгааг ойлгож авахаас гадна, "ea", "ng" нийлэмжийг зөв дуудахад дараах дуу туслана.



https://www.youtube.com/watch?v=_HMjOiHqE18

2. Avril Lavigne - When You`re Gone

Гийгүүлэгчийн өмнө орсон болон эгшигтэй хослосон "о" авиаг хэрхэн зөв дуудахыг энэ дуунаас суураарай. Хэлэхэд хүндрэлтэй "th" , "w" нийлэмжүүд мөн олон давтагдана.


https://www.youtube.com/watch?v=0G3_kG5FFfQ

3. Adele - One and Only

"сh" , "с" авианы ялгаа, үгийн төгсгөлд орсон "у" эгшгийг хэрхэн зөв дуудахыг сонсоорой.



https://www.youtube.com/watch?v=PG0ggtkvSaU

4. Aretha Franklin - I say a little Prayer

Үгийн төгсгөлд орсон "е" , "ее" үсгийг хэрхэн зөв дуудахад туслах хамгийн тохиромжтой дуу юм. Түүнчлэн "а" авиа олон авиатай нийлж хэрхэн дуудагдахыг анзаараарай.



https://www.youtube.com/watch?v=KtBbyglq37E

5. Ben E. King - Stand by me

Тус дуу "u" , "a" үсгийн дуудлагын ялгааг сайн гаргаж өгнө.



https://www.youtube.com/watch?v=hwZNL7QVJjE


6. Beyonce - Halo

"u" үсгийн олон төрлийн дуудлагыг энэ дуунаас мэдэх боломжтой. Жишээлбэл, "put" , "built" үгэнд "u" үсгийг хоёр өөр төрлөөр дуудаж байгаа юм.



https://www.youtube.com/watch?v=bnVUHWCynig

7. Boston - More than a feeling

"о" , "а" эгшиг үгийн эхэнд болон дунд, богино, урт эгшиг хэрхэн ялгаатай дууддаг болохыг сонсоорой.


https://www.youtube.com/watch?v=Fm_-sW4Vktw

8. Cher - Strong enough

Энэ дуунаас үгийн дунд болон сүүлд орсон"у" үсэг богино болон урт эгшгээр ялгаатай уншигддаг болохыг мэдэж авна.


https://www.youtube.com/watch?v=_eij6Vs7FGo

9. Christina Aguilera - Beautiful

"о", "оо" эгшиг болон "" үсгийн дуудлагыг хэрхэн ялгаатай хэлж болохыг сонсоорой.


https://www.youtube.com/watch?v=eAfyFTzZDMM

10. Cutting Crew - I`ve been in love before

"о" үсгийг өөр өөр үсгийн нийлэмжтэй хэрхэн ялгаатай уншдаг болохыг мэдэх боломжтой.


https://www.youtube.com/watch?v=W1Ljdd4dhfI

11. Bruno Mars - Just the way you are

Англи хэл анхлан сурч байгаа хүнд "ing" үсгийн нийлэмжийг хэлэх тийм ч амар биш байдаг. "ing" , "p" , "air" нийлэмжийг ихээхэн хэрэглэдэг.


https://www.youtube.com/watch?v=LjhCEhWiKXk

12. Coldplay - The speed of sound

Тус дууны үгэнд "i" үсэг олон өөр дуудлагаар хэрэглэгдэнэ. Түүнчлэн, "s" , "z" үсгийн дуудлагын ялгааг гаргаж өгнө. "get in" , "of mine" үгийн хэсэгт хэрхэн өргөлт авч байгааг анзаараарай.


https://www.youtube.com/watch?v=0k_1kvDh2UA


Дараах дуунуудыг сонсох бүртээ дуудлагыг сайн анзаарах хэрэгтэй. Ингэснээр сонсгол болон үгээ тод, ойлгомжтой хэлж чадах юм. Чөлөөт цагаараа сонсоод даган дуулж хэвшээрэй. :)

Англи хэлийг сонирхол болгох нь ...

Даяаршиж буй 21-р зуунд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд бид Англи хэлийг суралцах шаардлагатай болж байна. "Хэлтэй бол хөлтэй" гэдэг үг зүгээр ч үүсээгүй болов уу. Бид хэлийг зөвхөн хэрэглээ биш мэдлэг болгон ашиглах нь зүйтэй. Хэдий Англи хэлийг дунд сургуулиасаа эхэлж үзсэн ч гэлээ зөвхөн дүн авах төдийхнөөр ашиглаж ирсэн нь алдаа болж байгаа юм. Тиймээс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, мэдээллийг олохын тулд хэлээ илүү сайжруулах хэрэг гарч байна. Та бүхэндээ хэлийг хэрхэн сонирхолтой, үр дүнтэй аргаар суралцах цаашид түвшингээ ахиулах тухай энэхүү нийтлэлдээ тусгалаа.

1.Англи хэлийг сонирхол дээрээ тулгуурлан суралцах

Хэл сурч байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа нь үг сурвал л болчихно гэж үздэгт байгаа юм. Та заавал үг сурахыг урьтал болголгүй хэрвээ кино үзэх дуртай бол англи хадмалтай кино үзэнгээ эсвэл дуу сонсонгоо ч сурч болно. Ингэснээр таны сонсох чадвар, хүний хэлсэн үгийг ойлгох чадвар сайжирдаг.Гол нь өөрийнхөө сонирхол дээр тулгуурлах юм. Хэрвээ ном унших дуртай бол үлгэрийн номоос ч эхэлж болно. Ном унших нь таны үгийн санг болон бичгийн болон унших чадварыг хамгийн үр дүнтэй сайжруулах арга болдог юм. Мөн, audio book буюу номыг сонсонгоо уншиж ч болно. Audio book сонсох нь англи хэлний хэллэгийг маш үр дүнтэй аргаар засах, цаг хугацааг хэмнэх давуу талтай.
Хүссэн киногоо татаж үзэх сайтууд ч их бий.
- Үүнд : Netflix, The Pirate Bay, Online movie, Torrent зэрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа сайтууд багтах юм.















2.Англи хэл дээр ном унших

Бид анх төрөхдөө л Монгол хэлийг сурчихаагүй. Өдөр тутмын дасгал сургуулилт, бэлтгэлийн үр дүнд эх хэлээрээ ярьж сурсан. Үүнтэй адил Англи хэлийг эх хэл шигээ сурахын тулд өдөр тутмын бэлтгэл чухал учир заавал хэдэн цаг өөрийгөө хүчлэх гэж битгий ойлгоорой. Та үр дүнтэй 30 минутыг зарцуулахад л хангалттай. Дээр дурьдсанчлан ном унших цаг завыг өөртөө заавал өгөх шаардлагатай. Сонирхол татахуйц, ойлгомжтой байвал ямар ч материал унших нь хэлний мэдлэгээ ахиулахад тустай ч гэлээ өөрийгөө хэт хүчлэн хүнд түвшний номоос эхлэхгүй байхыг зөвлье. Таны нойрыг хүрж залхаахаас өөр зүйлгүй шүү. Тиймээс өөрийн хэлний мэдлэгт тохирсон түвшний ном материалыг унших нь зүйтэй. Эхний ээлжинд хялбаршуулсан зохиолоос уншиж болох юм.





















- Level 1 /beginner/

Хялбаршуулсан ном зохиолууд /graded readers/
http://englishtips.org/fiction_literature/graded-readers/

- Level 2 /elementary/

The Tale of Desperaux, Kate DiCamillo
The little prince , Antoine de Saint Exupery
The Miraculous Journey of Edward Tulane, Kate DiCamillo
Because of Winn-Dixie, Kate DiCamillo
Holes, Louis Sachar
The magician`s elephant, Kate DiCamillo
The Giver, Lois Lowry
The Tiger Rising, Kate DiCamillo
Number the stars, Lois Lowry

- Level 3 /intermediate/

The Alchemist, Paolo Coelho
Tuesdays with Morrie, Mitch Albom
Charlotte`s Web, E.B.White
The five People you meet in heaven, Mitch Albom

- Level 4 /advanced/

Hunger games, Suzanne Collins
Catching fire, Suzanne Collins
Mochingjay, Suzanne Collins
Horry Potter, J.K.Rowling
Fall on your knees, Ann-Marie  MacDonald
No place like home, Mary Higgins Clark
Twisted, Jonathan Kellerman
False, Rose Connors
This dame for hire, Sandra Scoppettone
Citizen soldiers, Stephen E.Ambrose
Norwegian wood, Haruki Murakami

3.Сонирхол нэгтэй хүмүүстэй хамтарч хичээллэх

Англи хэл сурах чин хүсэл эрмэлзэлтэй найзтай болох хэрэгтэй. Танд шинэ зүйл мэдэж авахад тэд тусалж чадна. Тэр тусмаа англи хэлний ярианы speaking clubt хамт явах нь илүү үр дүнтэй юм. Өдөр тутамд англиар хамт ярьж нэг сэдвийн хүрээнд чадах ч бай үгүй ч бай оролдоод үзээрэй. Эхэндээ хэцүү санагдах ч сүүлдээ өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг болно. Ярианы чадвараа сайжруулахын тулд сайн ярь, сайн сонс гэсэн хоёр арга л үйлчилнэ. Одоо хүмүүс англи хэлийг сурах хүсэл эрмэлзэл ихтэй болсон учраас гадуур сайн дурын англи хэлний ярианы клубууд олон байгаа шүү.















Ярианы клубууд :

https://www.facebook.com/groups/jbmindmapper/

/collective intelligence speaking club-Хагасайн өдөр бүрийн 17:00 цагаас болдог. Тухайн долоо хоногт ярилцах нэг сэдэв өгөөд түүнийхээ талаар ирсэн бүх гишүүд тойрч суун ярилцдаг. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг учир хэл сурахаар шийдсэн бол нэгдэх хэрэгтэй.Тус линкээр орж байршил болон тухайн өдрийн хэлэлцэх сэдэв, идэвх, үйл ажиллагаа зэргийг харж болно./

- https://www.facebook.com/groups/1557575771139793/

EARC төвөөс зохион байгуулдаг англи хэлний ярианы идэвхтэй клубуудын нэг юм. Долоо хоног бүрийн даваа болон баасан гарагуудад 2 удаа зохиогддог. Энэхүү уулзалтын зорилго нь хүмүүсийн англи хэлний мэдлэгийг сайжруулах мөн шинэ найз нөхөдтэй болж олон төрлийн тоглоом тоглож өдрийг өнгөрөөх юм. Өөрийгөө илэрхийлэх, ярих чадвараа сайжруулж, ерөнхий мэдлэгээ дээшлүүлэн, хэлний туршлага болоод шинэ санаануудаа бусадтай хуваалцах боломжтой юм.


https://www.facebook.com/groups/ubesc/

Таавар таах аргаар англи хэлнийхээ чадварыг UB English Speaking Club ярианы клубаас сурч авна. Хэзээ цуглахаа facebook group дээрээ цаг тухайд мэдэгддэг тул илүү мэддээллийг линкээр орж үзээрэй.



Тус клубыг AIESEC залуусын байгууллагаас үнэ төлбөргүйгээр долоо хоног тутмын хагассайн өдөр 14 цагт Нацагдорж номын санд American cornert зохион байгуулдаг. Нас, хүйс , хэлний мэдлэг хамааралгүй оролцох боломжтой юм. Англи хэл сурах зорилготой олон найз нөхөдтэй болно. Дээд түвшнээс эхлээд анхан шатны мэдлэгтэй гээд шат шатны түвшинтэй хүмүүс хүрэлцэн ирнэ. Хамгийн гол нь биеэ барилгүй суралцаж байгаа нэгэн гэдгээ санаж сайн ярилцах хэрэгтэй шүү.



* Энэ удаагийн нийтлэлдээ Англи хэлийг сурах хүсэл эрмэлзэлтэй хүн бүхэнд өөрт нөлөөлсөн аргуудаасаа зөвлөгөөгөө хүргэлээ. Дараачийн нийтлэлээрээ Англи хэлийг сурсан бусад хүмүүсийн туршлагаас нийтлэх болно. :)



"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...